Их асуудаг 10 асуулт болон хариулт
Түгээмэл асуудаг асуултууд
Яаж захиалах хийх вэ?
Та hibox.mn сайтдаа бүртгүүлээд зааврын дагуу өөрөө онлайнаар захиалга хийж болно. https://hibox.mn/?p=herhen-zahialah-ve
Төлбөрөө эхэлж хэдэн хувийг төлж бараа захиалах вэ?
Та эхлээд сайтын үнийг 100% төлөх байгаа. Таны бараа ирсний дараа та тээврийн зардлыг төлнө.Тээврийн зардлыг бараа ирэхээр тооцдог байгаа.
Сайт дээр байгаа үнэ тээврийн зардал орсон үү?
Тээврийн зардал ороогүй дүн. Бараа бүрийн овор хэмжээ, бодит жин өөр байдаг тул бараа ирсний дараагаар бид Эрээнээс Улаанбаатарт ирсэн тээврийн зардлыг авдаг.
Энэ бараа яг зурагтайгаа адилхан ирэх үү ?
Та хятад худалдан авагчдын сэтгэгдэл гэсэн хэсэгт бичсэн хүмүүсийн сэтгэгдэл болон бараа авсан хүмүүсийн хийсэн бодит зургийг нь зарж буй барааны зурагтай харьцуулж харах боломжтой байгаа.
Хэрхэн сайн бараа худалдаж авах вэ ?
Таобао дээр бараа зарж буй бүх дэлгүүрүүд зэрэглэлээрээ ялгардаг ба та борлуулалт сайтай зэрэглэл өндөртэй дэлгүүрээс бараа авбал илүү найдвартай мөн тухайн бараа дэлгүүрийн зэрэглэл өнгө хэмжээний сонголтоосоо хамаараад өөр өөр үнэтэй байдаг байгаа. Зэрэглэл муутай дэлгүүрээс бараа захиалбал цаад дэлгүүр нь бараагаа гаргахгүй удах ирж буй бараа нь чанар муутай байх магадлалтай. “Та үнэ дагаж чанар байдгийг анхаарна уу !”
https://hibox.mn/?p=delguuriin-zereglel гэсэн хэсгээс илүү мэдээлэл авах боломжтой байгаа.
Ямар бараа оруулж ирэхийг хориглосон байгаа вэ?
Эм ургамлын төрлийн бодис, Буу түүнтэй ижил төстэй харагдах бүх бараа, Алтан гулдмай, Архи тамхи,Шингэн болон Шатамхай бодис, Хоол хүнсний бараа оруулж ирэхийг хориглодог байгаа.
Хөшиг болон метрийн барааг оруулж ирэхгүй учир нь хэмжээнээсээ жижиг ирэх магадлал өндөр болон буцаалт хийдэггүй байгаа.
Миний захиалсан бараа эвдэрсэн эсвэл захиалснаас өөр ирвэл яах вэ ?
Хэрэв таны захиалсан бараа тээвэрлэлтийн явцад эвдрэлтэй ирсэн эсвэл таны сонгосон сонголтоос өөрөөр ирсэн бол та барааныхаа мэдээллийг оператор руу утас болон чатаар мэдэгдэж чатаар гадна баглаа боодол дээрх хятад цагаан бичиг болон захиалгын дугаартай цаас, ирсэн барааныхаа зургийг тодорхой авч явуулна.
Сайт дээрх анхны үнэ болон барааны линк дотор ороход үнэ нь яагаад өөр байдаг вэ?
Зургийн доор гарах үнэ нь линк доторх байгаа бараануудын хамгийн хямд барааны үнийг нь бичсэн байдаг. Линк дотогш ороход Өнгө гэсэн хэсэгт барааны загвар болон өнгө хэмжээнээс хамаараад үнэ нь өөрчлөгддөг болно.
Хэрхэн төлбөрөө төлөх вэ?
Та шууд Qpay төлбөр төлөх болон интернэт банк, мобайл банк мөн ATM-р гүйлгээний утга дээр захиалгын дугаар болох ORD гэсэн дугаарыг бичээд төлбөрөө хийж болно.
Танайх хэдэн төгрөгөөс дээш барааны захиалга авдаг вэ?
10,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй барааны захиалга авдаг.
Захиалсан бараа хэзээ баталгаажиж захиалагдах вэ?
Та төлбөрөө QPay болон картаар төлсөн бол шууд баталгаажна. Харин данс шилжүүлгээр төлсөн бол ажлын цагаар баталгаажна. Төлбөр төлөгдсөний дараа Даваа - Баасан гаригт 09:00-18:00 цагийн хооронд, Бямба гаригт 10:00-19:00 цагийн хооронд тухайн өдрөө хянагдан захиалагдах болно.
Захиалсан бараа ямар хугацаанд ирэх вэ?
Хил гааль дээр барааны эргэлт энгийн үед захиалснаас 14-30 хоногт ирнэ. Түүнчлэн тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарах болно. Үүнд хил гааль болон хөл хорио нөлөөлнө.
Захиалсан барааг гэрт хүргэж өгөх үү ?
Та бараа захиалахдаа сонгож болно. Улаанбаатар доторх болон Орон нутгийн хүргэлт 6000₮ төлж хүргүүлэх боломжтой. Бүслэл болон бараа овроор хамаарч үнэ өөрчлөгдөж болно.
Танай хаяг хаана вэ ?
Манай хаяг: Циркийн баруун урд талд 12 давхар угсармал шар өнгийн 18/3 байрны баруун талд. /Авто тээврийн үндэсний төвийн баруун талд/ Байршил зургаар харах https://hibox.mn/?p=contactsus
Ажлын цагийн хуваарь хэд вэ?
Даваа-Баасан гаригт 09:00-23:00 цаг хүртэл, Бямба гаригт 10:00-23:00 цаг хүртэл ажиллана. Ням гаригт амарна.
Бараа яаж хайхад илүү хялбар байх вэ?
Ангилал гэсэн хэсгээс та хайж байгаа барааныхаа төрлийг сонгоод хайлт хийж болно.Хайх гэсэн хэсэг дээр кирилл болон латинаар бичээд хайлт хийж болно. Мөн бараагаа үг үгээр нь бичиж хайвал тохиромжтой байдаг. Жишээ нь: Хүүхэд шүүгээ гэж хайвал тодорхой гарч ирэх болно.Учир нь сайт маань автомат орчуулгаар орчуулагдсан байдаг.
Орон нутагруу бараагаа яаж авах вэ?
Бид эндээс орон нутгийн унаанд хийгээд явуулна. Унаанд өгөхөд Улаанбаатар хот дотор хүргэлт хийсэн гэж үзнэ. Хүргэлтийн үнэ 6000₮. Орон нутгийн унааны мөнгийг та төлөх болно.
Хятадын ямар сайтаас захиалга хийдэг вэ?
Манайх Taobao болон Tmall-с захиалга хийгддэг байгаа. Та taobao, tmail-ийн линкээ манай сайтын хайлтын хэсэгт хуулаад хайгаад үзээрэй.
Хятад доторх тээвэр гэж юуг хэлэх вэ?
Хятад доторх тээвэр нь цаад дэлгүүрийн мэддэг тавьж өгсөн зардал байдаг байгаа бидэнд хамааралгүй байдаг. Дэлгүүрийн хол ойроос хамаараад Хятад доторх тээврийн зардал нэмэгддэг байгаа.
Захиалах гэж байгаа бараа маань яг зураг шигээ ирэх үү?
Та бодит зураг үзэхийг хүсвэл хятад худалдан авагчдын сэтгэгдэл хэсэгрүү орж үзээрэй.Үнэ дагаж чанар байдаг байгаа.
Барааны чанарыг яаж мэдэх вэ?
Та барааны чанарыг Хятад худалдан авагчдын сэтгэгдэл хэсэгт орж бодит зураг харж сэтгэгдлийг харах боломжтой мөн Дэлгүүрийн зэрэглэлээс харах боломжтой байгаа.
https://hibox.mn/?p=delguuriin-zereglel Улаан зүрхнээс Шар титэм хүртэл зэрэглэл нь дээшилж явдаг байгаа.
Бараа захиалах боломжгүй болоод цуцлагдвал мөнгө нь яах вэ? Мөнгөө яаж буцааж авах вэ? Дахин гүйлгээ хийж болох уу?
Таны бараа цуцлагдсан бол миний хэтэвч гэсэн хэсэгрүү тань мөнгө нь орох болно.Данснаас мөнгө гаргах хүсэлт гэж байгаа үүнийг бөглөөд 24 цагийн дотор та мөнгөө өөрийн дансруугаа авах боломжтой байдаг. Дахин бараа захиалахдаа хэтэвчнээс төлөх гээд төлөх боломжтой байгаа.
Танайх хэр найдвартай вэ?
Сайн байна уу? Та манай оффис дээр ирээд гэрээ хийгээд бараа захиалах боломжтой байдаг. https://hibox.mn/?p=hereglegchiin-hamgaalalt
Бараа ирснийг яаж мэдэх вэ?
Бараа ирсний дараагаар Таны бүртгэлтэй утасны дугаар болон e-mail дээр нь sms очдог байгаа. Та өөрийн бүртгэлээр орж захиалгын удугаар дээрээ дарвал барааны төлөв харагдах бөгөөд УЛААНБААТАРТ ИРСЭН гэсэн үг харагдвал манай агуулахаас шууд авах боломжтой.
Захиалсан бараа бүгд нэг дор захиалсан өдрөө ирэх үү?
Дэлгүүрийн байрлалаас шалтгаалаад Захиалсан бараа тань наана цаана нь ирэх тохиолдол байгаа. Нэг дэлгүүрээс хамтад нь захиалсан бол нэг дор ирэх болно.
Агуулах дээр цуглуулж байна гэж юу гэсэн үг вэ?
Таны нэг захиалгын дугаар дээрх 2 болон түүнээс дээш бараа нь бүгд ирээгүй хэсэг нь Улаанбаатарт ирсэн байна гэсэн үг.Улаанбаатарт ирсэн барааг та түрүүлээд авах боломжтой байдаг.Бүгд ирсний дараагаар танд мэдэгддэг байгаа.
Захиалсан барааныхаа хэмжээ болон өнгө хэлбэр дүрсийг сольж болох уу?
Бараа тань цааш захиалагдчихсан бол солих боломжгүй байдаг Хараахан захиалгад ороогүй бол солих боломжтой.
Миний авах гэж байгаа бараа арай хямд байна уу ?
Таны авах гэж байгаа барааны доор ижил төстэй гэсэн хэсгээс харах боломжтой ба Та дэлгүүрийн зэрэглэл хятад худалдан авагчдын сэтгэгдэл хэсгээс бодит зургаар нь харах боломжтой байгаа
Цаад хятад дэлгүүртэй холбогдох боломжтой юу ?
Та Сайтын баруун доод буланд байрлах Операторууд онлайн байна гэсэн чатын хэсэгт холбогдож барааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон олохгүй байгаа бараагаа хайлгах захиалгын операторуудаар дамжуулан цаад хятад дэлгүүртэй холбогдох боломжтой байгаа.
Би олон ширхгээр бараа авбал хямдрал бий юу ?
Бид хятад борлуулагчтай холбогдож хямдрал асуух боломжтой ба их хэмжээгээр бараа авах гэж байгаа тохиолдолд дэлгүүрийн зэрэглэл, хятад худалдан авагчдын сэтгэгдэл хэсэгт бодит зураг байдаг ба зарж буй барааны зурагтай харьцуулж харсан эсэх мөн эхлээд 1,2 ширхгээр худалдан авалт хийж барааны чанарыг харсны дараа олон ширхгээр авах боломжтой юм.
Нэг дэлгүүрээс олон бараа авахад тус бүр дээр хятад улс доторх тээврийн зардал нэмэгдэж байна яагаад ?
Тухайн дэлгүүр тус бүр дээр нэмж бодож байвал өөрчлөх боломжгүй бүгд нэг тээврийн зардал авч байвал өөрчилж өгөх боломжтой байгаа.
Тоног төхөөрөмж захиалбал яах вэ ?
Таны захиалах гэж байгаа хос бараа бол хосоороо ирэх шинэ хуучин эсэхийг оператораас лавлаж асуух мөн та бараа захиалаад сагсан хийх явцад байрлах нэмэлт гэсэн хэсэг дээр Захиалгын ажилтанд авах барааны талаар нэмэлт мэдээлэл өгөх машины арлын дугаар он тухайн барааны загвар код гэх мэт зүйлсийг бичих шаардлагатай.